Бид хариуцлагыг эрхэмлэн ажилдаг

Бид хариуцлагатай бизнесийн бодлогыг өдөр тутмын үйл ажиллагаандаа эрхэмлэн ажилдаг ба бидний бизнес стратегийн хөгжлийн бодлогын салшгүй нэг хэсэг болсон. Бид  өөрсдийн үйл ажиллагааны туршлага дээр үндэслэн илүү хариуцлагатай бизнесийг хөгжүүлэхийн тулд ажилладаг. Сод Монгол Групп нь хариуцлагын гүйцэтгэлийг дараах таван үндсэн чиглэлээр хэмждэг.

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрөл бүрийн арга хэмжээ, сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож мөн зохион байгуулж, нийгмийн өмнө хариуцлагатай ханддаг.

Аюулгүй, эрүүл ажлын байр нь хүний ​​үндсэн эрх юм. Ажиллагсад, ханган нийлүүлэгчид, түншүүд, гэрээт компаниуд болон харилцагч нарынхаа эрүүл, аюулгүй орчин, сайн сайхан байдлыг хамгаалах нь нэн чухал юм.

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, цаг уурын өөрчлөлтийг бууруулах нь бидний хариуцлагын нэг хэмжүүр юм.
.

Үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх нь  манай Бизнесийн ёс зүйн дүрмийн салшгүй нэгэн хэсэг юм.
.

Шударга байдал, тэгш боломж, харилцан хүндэтгэлийг дэмжсэн ажиллах орчинд шилдэг хамт олноос бүрдсэн багийг бүрдүүлэх.
.

Сүүлийн үеийн мэдээ

Манай байгууллагын талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг эндээс үзнэ үү.
Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудын нийгэм дэх үүрэг бол хүмүүсийн хүсч буй, хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохын зэрэгцээ үүнийг хариуцлагатай хийх явдал юм. Энэ нь цөөн хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглах арга замыг олох, аюулгүй ажиллах, хүрээлэн буй орчноо хамгаалах, ёс зүйг эрхэмлэх гэж бид үздэг.