Ц.Анандбазар
Бизнесийг зөвхөн мөнгөний төлөөх хөлс хөдөлмөр бус, харин сайн сайхныг бүтээж, бусдад түүнийгээ түгээж, нийгмийн оюун санаанд эерэг нөлөө үзүүлэх хэрэгсэл хэмээн үздэг Монголын цөөн бизнесмэнийн нэг нь ноён Цогт-Очирын Анандбазар. “Өргөө” кино театрын төслийг 10 гаруй жилийн өмнөөс эхлүүлснээс нь “Сод Монгол групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар монголчуудын оюун санааны хөрөнгө оруулалтад хэр анхаардаг нь анзаарагдана.
Нээлийн товоо зарласнаас хойш Монголын нийгмийг шуугиулж, өдгөө бодит мэт уудам орчинг мэдрүүлж, төсөөлөл, уран зөгнөл, үлгэр домгийн ертөнцөөр аялуулсаар байгаа “Өргөө IMAX” кино театр үүний тод нотолгоо болох биз ээ. Хийсэн бүтээснээ хэвлэлээр сурталчлахаас илүүтэй хүмүүст түүнээ мэдрүүлэхийг эрмэлздэг энэ эрхэм өөрийн бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ эх орны хөгжилд бодит хувь нэмэр оруулж яваа Монголын тэргүүлэх бизнесменүүдийн нэг юм.
Сод Монгол Групп
Эдийн засгийн хүндрэлийн үед Монгол Улсын шилдэг татвар төлөгчийн эрэмбэд аж ахуйн нэгжүүд “суудал” сэлгэсээр байна. Монгол Улсын төсвийн орлого болоод эдийн засгийн өсөлтөд компаниудын үзүүлэх нөгөөг илэрхийлэх энэ индикаторт “Сод Монгол групп” сүүлийн долоон жил дараалан шалгарсан юм. Өнгөрсөн жилийн дүнгээр л гэхэд наймдугаар байрт эрэмбэлэгджээ. Татварын ерөнхий газраас Шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг удахгүй шинэчлэн тодорхойлох ба энэхүү үзүүлэлтээр “Сод Монгол групп” улам бүр ахисан дүн харуулах тун магадлалтай юм.
Монгол Улсдаа хамгийн их хүчин чадалтайд тооцогдох “Сод Монгол групп” өнөөдөр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 15 хувийг нийлүүлж, улсын төсөлв дангаараа 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж буй юм. Ноён Цогт-Очирын Анандбазар 1999 компаниа яг энэ чиглэлээр буюу нейтийн бүтээгдэхүүн импортлох, худалдаалах чиглэлээр байгуулж байсан бол өдгөө кино энтертайнмент, газар тариалан, барилга байгууламж, аялал жуулчлалын салбарт өөрийн зайгаа тэлж, 10 гаруй охин компанитай Монгол Улсын томоохон групп болж хөгжжээ. Дууны нот бүрийг алдалгүй сонсож, гутал дээр гарсан ширхэг зураасыг ч ялгаж харуулах боломжтой гэгддэг IMAX технологи дэлхийн кино ертөнцөд нэвтрээд удаагүй. Дэлхийн ердөө 70 оронд мэдэрч буй эл гайхамшгийг “Сод Монгол групп”-ийн охин компаниудын нэг “Нью Тур Сафарис” компани монголчууддаа анхлан хүргэсэн юм.
Засгийн газар болоод МҮХАҮТ-аас хамтран жил бүр шалгаруулдаг Топ-100 аж ахуйн нэгжийн эрэмбэ Монголын компаниудын дунд бас нэгэн өрсөлдөөн болог. Энэ рейтингэд “Сод Монгол” сүүлийн 15 жил тасралтгүй шилдгээр шалгарчээ.
Үйл ажиллагааны чиглэлүүд: Нефтийн бүтээгдэхүүний импорт, худалдаа, кино энтертайнмент, газар тариалан, барилга байгууламж, аялал жуулчлал
Нийт ажилчдын тоо: 1500 +