Мэдээ

Ш.Нэргүй : Уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн аялал жуулчлал болгон хөгжүүлэх боломж бий

Тус чуулганд гадаад , дотоодын эрүүл мэнд, боловсролын салбарын 850 гаруй мэргэжилтэн, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн эмч, профессорууд оролцов.

Чуулганы үеэр уламжлалт анагаах ухааны гарал үүсэл, түүх , өнөөгийн байдлын талаар ярилцахаас гадна Нию Жуулчин ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Нэргүй ирээдүйд үүнийг эрүүл мэндийн аялал жуулчлал болгон хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.

Сод Монгол Группийн охин компани болох Мон Аналитик ХХК нь MNUMS компанитай хамтран Монголд анх удаа эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт хийх төсөл эхлүүллээ. Энэ төслийн хүрээнд Шарга морт дээр 13 000 м.кв талбайд Ази, Номхон далайн уламжлалт анагаах ухааны төвийг барих ажил багтжээ. Тус төв нь 2020 он гэхэд бүрэн ашиглалтанд орно.