Мэдээ, Нийгмийн Хариуцлага

Сод Монгол Групп ХХК-ийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд кино урлагаар дамжуулан боловсрол олгож байна

Үндэсний томоохон компаниуд хариуцлагаа ухамсарлан нийгмийн сайн сайхны төлөө ажил хийх нь бий. Өвчин зовлон, эрүүл мэнд, гэнэтийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүд нийгмийн харилцаанд оролцож, бусадтай хөл нийлэн алхахыг хүсдэг ч учир дутагдал их байдаг.

Тэдний хүслийн нэгээхэн хэсгийг биелүүлэх үүднээс “Сод Монгол” группын хамт олон өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд кино үзүүлдэг уламжлалтай. Тус хамт олон хүүхдийн сайн сайхны телее, кино урлагаар дамжуулан боловсрол олгох аянаа долоодугаар сард зохион байгуулж, асрамжийн газарт амьдардаг болон алслагдсан дүүргийн гэр хороололд амьдардаг 200 гаруй хүүхдэд кино үзүүлсэн. Тэгвэл энэ аянаа үргэлжлүүлж удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхдэд үнэ төлбөргүй кино үзүүллээ.

12 настай А “Би кино үзэхийг их хүсдэг. Даанч намайг дагуулж явах хүн олддоггүй. Бидний төлөө анхаарал тавьж кино үзүүлсэн “Сод Монгол” группын ах эгч нартаа баярлалаа” гэв.

10 настай Х “Ийм ажил санаачлан хийсэн ах эгч нартаа баярлалаа. Би өөрөө явж чаддаг ч хэлгүй учир бусадтай ойлголцоход бэрхшээлтэй байдаг. Бидний зовлонг ойлгож нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан та нартаа баярлалаа гэв.

Хүүхдийн сайн сайхны төлөө санаачилгатай байж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гараа сунгасан “Сод Монгол” группын хамт олонд талархал илэрхийлье. Энэ аян цаашид үргэлжлэх юм байна.