Манай хамт олон бол манай компаний амин зүрх юм. Шударга, ёс суртахуунлаг, тэгш боломжийг бүрдүүлсэн, харилцан хүндэтгэлтэй меритократ ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэн ажилладагтаа бид бахархалтай байдаг. Бид өөрсдийн үйл ажиллагаанд өндөр чадавхи, чадамжийг болоод харилцагч нараасаа өндөр стандартыг өдөр тутамдаа шаардан ажилладаг.
Яагаад биднийг сонгох ёстой гэж?
  • Та Монгол улсын газрын тосны хамгийн анхдагч компанийн нэг хэсэг болно.
  • Та Cод Монгол Групп-д онцгой мэргэжлийн туршлага олж авна.
  • Ажилтан нь өөдрөг, шинийг бүтээгч, чадварлаг орчинд хөгжих боломж.
  • Бизнесийн олон төрлийн үйл ажиллагааны ур чадварыг хөгжүүлэх.
  • Хөдөлмөрийн шударга үнэлгээ, шинэлэг стратеги, шударга цалин, хөдөлмөрийн зах зээлийн нөхөн олговрын хөтөлбөрүүд.

Хөнгөлөлтүүд

2 дугаар хоолны өдрийн цайны толон, утас, унааны мөнгө болон шатахууны лимит, төрсөн өдөрт зориулж кино үзвэрийн 2 билет.

Даатгал

Байгууллагын бүх ажилтнууд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ба ажлын нөхцөлөөс хамаараад осол гэмтлийн даатгал хамруулна.

Тэтгэмж

Компани ажилтнуудад дараах нөхцөлүүдэд санхүүгийн тэтгэмж олгодог. /Хурим, шинэ хүүхэд, гэнтийн өвчин эмгэг/

T =

Зээл

Сод Монгол Групп нь бага хувьтай зээлийг  шилдэг ажилтанд захирлуудын шийдвэрийн дагуу Сод Монгол Группийн ББСБ-аас олгодог. Богино хугацааны санхүүгийн асуудлаа шийдүүлэхээр бага хувийн цалингийн зээлд өргөдлөө өгч болно.

MEDAL

Шагнал урамшуулал

Жил бүр сайн үлгэр дуурайлал үзүүлсэн, шилдэг ажилтныг дараах байдлаар шагнан урамшуулна. /гадаад улсад аялах эрх, бэлэн мөнгөөр шагнах, Сод Монгол Группийн бүтээгдэхүүнээр шагнах/

Эрүүл мэнд

Групп нь ажилтнууддаа спортын тоног төхөөрөмжөөр ханган эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягаар амьдрахыг уриалдаг. Үүнд: Сагсан бөмбөг, Волейбол, ширээний тэннис, уулын спорт. Ажилчдын бүтээмж, багаар ажиллах чадвар, ажлын орчныг сайжруулах зорилгоор Групп нь олон ажлыг цаг тухайд нь зохион байгуулдаг

Нээлттэй ажлын байр

Хэрэв та ажилд орох өргөдөл гаргах сонирхолтой байгаа бол энд дарна уу.
Ажлын байранд өргөдөл гаргах

Анкет хүлээн авах (Онлайн, цаасан)

Өргөдөл хүлээн авсан нь өргөдөл гаргагчийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй.

Анкетын шалгаруулалт (Онлайн, цаасан)

Бид хамгийн тохиромжтой ажил горилогчийг шүүн шалгаруулж, ярилцлагад урьж сонгон шалгаруулалтын үйл явц эхэлнэ.

1-р шатны ярилцлаганд урих (Утсаар холбогдох)

Бид хамгийн тохиромжтой ажил горилогчийг шүүн шалгаруулж, ярилцлагад урьж сонгон шалгаруулалтын үйл явц эхэлнэ.

Ярилцлага хийх

Албан тушаалын онцлогоос хамааран холбогдох хэлтэс, дарга нартай 2-3 ярилцлага хийнэ.

Мэргэжлийн шалгалт авах (Шаардлагатай үед)

Албан тушаалын онцлогоос хамааран холбогдох хэлтэсээс шаардлагатай тохиолдолд мэргэжлийн шалгалтыг авна.

2-р шатны ярилцлага (Тухайн албаны удирдлагатай зөвлөлдөх)

Энэ бол ярилцлагын эцсийн үе шат бөгөөд, ажил горилогч удирдлагын гишүүдтай уулзалт хийнэ.

Ажлын санал тавих

Сонгон шалгаруулалт дууссаны дараа ажил горилогчид ажлын саналыг утас, и-мэйл эсвэл биечлэн ажлын санал тавьснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ