Сод Монгол Групп ХХК нь 1999 онд манай компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, түгээх чиглэлээр байгуулагдсан. Түүнээс хойш тус компани нь худалдаа, барилга, логистик, аялал жуулчлалын зочид буудал, энтертэйнмент, мэдээллийн технологи, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, санхүү зэрэг төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын томоохон компаниудын нэг болон өргөжжээ.
Худалдааны танхимаас гаргадаг ‘ТОП-100’ аж ахуйн нэгжээр тогтмол дээгүүр эрэмбэлэгддэг ба Forbes Mongolia-ийн шилдэг 20 компанид багтсан. Манай компани нийт 2500 ажилчинтай.
Бид бензин (A-80, Ai-92, Ai-95, супер Ai-98) зэрэг чанартай бүтээгдэхүүнийг импортолдог. Мөн онгоцны шатахуун (ТС-1), дизель түлш (өвөл, зун), шатах тос (Mazut M 100), битум (BHD 90/130), тосолгооны материал, тос зэргийг дотоодын зах зээлд нийлүүлж байна . Үүний үр дүнд Сод Монгол Групп ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний бизнесийн гурван том аж ахуйн нэгжийн нэг болжээ.
Манай компани нь Улаанбаатар, Дархан-Уул, Чойр, Сайншанд, Дорнод зэрэг томоохон эдийн засгийн төвүүдийг холбосон өргөн сүлжээг хамарсан 100 гаруй шатахуун түгээх станц, зургаан агуулах сав, нийлүүлэх байгууламжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна
Ерөнхийлөгчийн Мэндчилгээ
“Сод Монгол групп” ХХК нь Монгол улсын бүх аймагуудад салбаруудаа нээж, газрын тос, гадаад худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, энтертайнмэнт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 охин компани, 6 хамтарсан компанитай, 1800 гаруй ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй Монгол улсын топ аж ахуйн нэгжээр 24 жил дарааллан тэргүүлсэн амжилттай ажиллаж байна.
Бид дэлхийн стандартад нийцсэн, чанарын өндөр түвшинг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх, бизнесийн түншүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллаж тэдгээрийн эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, тэдний эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.
Бидний амжилтын гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадвартай хамт олон юм.
Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэж, илүү сайхан ирээдүй бүтээхийн төлөө гар нийлэн тэмүүлж буй та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Н.Гансүх,
“Сод Монгол Групп” ХХК-ийн CEO
Мэдлэг, туршлагаа бусдын сайн сайхны төлөө зориулах нь бидний гол зорилтуудын нэг бөгөөд ингэхдээ технологийн дэвшилд суурилсан чанартай, цаг үеэ олсон үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Бидний амжилтын түлхүүр бол Та, бидний байнгын үйлчлүүлэгчид юм. Монгол Улсын улсын төсөв, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Татварын ерөнхий газар, хот болон дүүргийн удирдлага зэрэг байгууллагуудаас үнэлж, өргөмжлөл, шагнал хүртэж байсан.
2002
2003
2005
2006
2007
2016
2017
“Сод Монгол групп” ХХК нь 1999 онд бизнесийн үндсэн чиглэл болох газрын тосны бүтээгдэхүүний худалдаа чиглэлээр үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам, газар тариалан, IT технологи, уул уурхай, дизайн зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжжээ.
.