Сүлд дуу

Сод Монголын Жавхаа

Үгийг: МУСТА, ард түмний гавьяат яруу найрагч Су. Содномдорж
“Автобус - 1 ” ХК - ний захирал асан Л.Найдан

Хөгжим: “Морин хуур ” наадмын 3 удаагийн тэргуүн шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн  Б.Бямбабаяр

Гайхамшигт хүний оюунаар бүтээгдсэн
Ганган төмөр хурдан хүлгүүдийг
Газрын гүний алтаар цэнэглэн
Ганзага мялаах ариун үйлсийн ерөөлтэй

Од нь гийсэн Сод Монгол
Орчлонд түгсэн Сод Монгол
Зуун зуун дамжин хөгжлийг хөтлөх
Золтой Монголынхоо ирээдүйг далласан
Энэ л залуу насныхаа
Итгэл сэтгэлээ зориулсан
Эгэлхэн миний мөрөөдлийн өргөө
(Мөрөөдлийн өргөө)2

Амьдрал түшиж. жаргал бэлэглэсэн
Хиймор сэргээж, урам хайрласан
Алтан шар замын ерөөл өргөдөг
Арвижих буянтай Сод Монголынхоон

Хамаг олныхоо хайраар халгисан
Хамт олныхоо итгэлээр цалгисан
Сайн сайхан явахын заяа нь тэгширсэн
Саруул итгэлийн хаяа нъ гэрэлтсэн

Од нь гийсэн Сод Монгол
Орчлонд түгсэн Сод Монгол
Зуун зуун дамжин хөгжлийг хөтлөх
Золтой монголынхоо ирээдүйг далласан
Энэ л залуу насныхаа
Итгэл сэтгэлээ зориулсан
Эгэлхэн миний мөрөөдлийн өргөө
(Мөрөөдлийн өргөө) 2

"Сод Монгол Групп" ХХК-ийн 10 жилийн ойд зориулан бүтээв.