Фото мэдээ

“Приусны босс” тодорлоо

Сод Монгол групп 2017-07-24

“Сод Монгол групп” ХХК-ийн хамт олон зуны урамшуулалт худалдаагаа зарлан, супер азтанд ПРИУС-30 олгох аяныг эхлүүлсэн. Энэ аян 45 хоног үргэлжлэн өнөөдөр азтангуудаа тодруулж, шагналыг нь гардууллаа.

Машинаас гадна 500 мянган төгрөгийн эрхтэй IC карт, бүтэн жил тос солиулах эрх, аялалын багц, Samsung S8 гар утас, “Өргөө” кино театрт кино үзэх эрх гэх мэтчилэн олон азтан тодорлоо. Улс орон даяар өрнүүлсэн учир хөдөө орон нутгаас цөөнгүй азтан шалгарсан юм.

Говьсүмбэр аймгийн малчин А.Гэрэлчулуун “Наадамдаа явахдаа “Сод Монгол групп”-ын ШТС-аас бензин аваад азтан болж Samsung S8 гар утас хожсондоо баяртай байна. Сугалаа үнэн байдаг юм байна. Шударга ажиллаж, үйлчлүүлэгчдээ баярлуулсан та бүхэндээ баярлалаа” гэв.

Орхон аймгийн цэцэрлэгийн багш С.Цэвэгмид “Азтан болсондоо их баяртай байна. “Сод Монгол групп” азтан шалгаруулах сар зарласныг дуулаад шатахуун авсан. Хоёр дахь удаагийн авалт маань намайг азтан болгосон. Бүтэн жил тосоо солиулах эрх хожсондоо баяртай байна. Та бүхний ажилд улам их амжилт хүсье” гэв.

“Приусны босс хэн бэ” урамшуулалт аяны хүрээнд нийт 56 азтан шалгарсан юм. Азтангуудад “Сод Монгол групп”-ын Жижиглэн худалдааны дарга Ж.Сод-Эрдэнэ, Дотоод Хяналтын дарга Б.Гарамханд, 'Интер стандарт' ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбат, 'Хүрээ инвест' сод сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал Н.Урантогос нар шагнал гардуулж, супер азтанаа хамтдаа тайзнаа урилаа. “Приусны босс хэн бэ” урамшуулалт аяны ПРИУС-30 машины эзнээр Улаанбаатар хотын уугуул, эдийн засагч С.Нарангэрэл тодорсон юм.

С.Нарангэрэл: Сод Монголтой хамт байгаарай

Супер азтан С.Нарангэрэлээс цөөн асуултанд хариулт авлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Баярт мэдээг хэзээ мэдэв?

-Би азтан болж байсан тохиолдол бий. Гэхдээ энэ том шагналын эзэн болсон удаагүй. ТВ-5 телевизээр азтан шалгаруулахыг үзээд азтан болсоноо дуулаад өөртөө итгээгүй. Үнэхээр их баярласан.

-Хэзээ, хаанаас шатахуун аваад азтан болов?

-Наадмаар Чулуун-Овооны ШТС-аас 68.300 төгрөгийн шатахуун аваад азтан болсон. Сугалаа нь шударга, сайхан болдог юм байна. Нийт азтан болсон хүмүүстээ аз жаргал хүсч, Сод Монголтой хамт байгаарай гэж хэлье. Мөн энэ сайхан ажлыг эхлүүлж, монголчууддаа чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг “Сод Монгол групп” ХХК-ийн хамт олондоо улам их амжилт хүсье.

-Танд ч бас аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Share
0