Нийгмийн хариуцлага

Монголын залуучуудад Дэлхийн нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг олголоо

2017-09-21

Дэлхийн нийтээр кино урлагаар соёлыг түгээгч IMAX кино театр 2016 оны 7-р сарын 21-нд “Өргөө” сүлжээ кинотеатрын нэг салбар болон нээлтээ хийсэн юм. Тухайн мөчөөс эхлэн дэлхийн хэмжээний шилдэг дүр дүрслэл, дуу хөгжим, бодит мэт мэдрэмжийг Монголын үзэгчид цаг алдалгүй мэдрэх боломжтой болсон.

IMAX кинотеатрын дэлгэц том хэмжээтэй мөн танхимын суудлуудын шатлал маш өндөр хийгдсэн байдаг тул үзэгчид аль ч хэсэгт суусан дэлгэц ойр байгаа мэт харагдах бөгөөд тусгай проекторын систем нь цэвэр тунгалаг бодит мэт дүрсийг жирийн бусад театрын системээс 40% илүү ялгаралтай, 60% тод дүрслэлтэйгээр дамжуулдаг байна. Ингэснээр оюутан залуучууд, хойч ирээдүй болсон залуус кино урлагаар дамжуулан, дэлхийн нийтийн соёлын хувьсгал, үйл явцыг мэдрэх оюуны хөгжлийг шинэ түвшинд аваачсан юм.

Дэлхийд кино үзэх хамгийн таатай орчинг бүрдүүлсэн, чанар огт алдагддаггүй бүрэн төгс хосгүй театр гэдгээрээ онцлог. Тэгвэл ийм дэлхийн жишигт нийцсэн орчинд чөлөөт цагаа зугаатай, олуулаа хүссэнээрээ хөгжилдөх боломжийг IMAX Өргөө кино театр олгож, дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхах замыг нээж өгч байгааг онцлон сайшаадаг байна.

“Сод Монгол групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү Монгол Улсын залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийж, дэлхийн соёлыг эх орондоо нэвтрүүлсэн томоохон ажлуудын нэг нь IMAX кино театр юм.

Share
0