Фото мэдээ

Лазер гэрлийн эх үүсгэвэртэй, дээд зэрэглэлийн кино театр Монголд нээлтээ хийлээ!

Сод Монгол групп 2018-04-27

 

Анхны лазер гэрлийн эх үүсгэвэртэй өргөн дэлгэцийн формат бүхий дээд зэрэглэлийн кинотеатр Монгол улсад үүдээ нээлээ 

Монголын үндэсний хамгийн том сүлжээ кинотеатр болох "Өргөө"-ийн хамт олон энэ амралтын өдөр кино урлагт хайртай үнэнч хэрэглэгчиддээ нэгэн том бэлэг задалсан нь Лазер эх үүсвэртэй, өргөн дэлгэцийн анхны театрыг олон нийтэд нээсэн явдал байлаа.

Энэхүү Лазер синема нь сүүлийн үеийн технологийн бүх ололтод дэвшилтүүдийг өөртөө цогцлуулсан Монгол улсад хамгийн томд тооцогдох кино танхим болж байгаа юм.

Уг театрын онцлогоос дурдвал: Орчин цагийн холливуд киноны дууны өнгийг тодорхойлогч 3 хэмжээс дууны цогц шийдэл болох “Dolby Atmos” дуугаралттай, хамгийн  тод чанартай 3 хэмжээсийг үүсгэгч “RealD 3D” систем бүхий 4K нягтралтай дүрслэл цацах “6К Christie” лазер проектор, дэлгэцийн шилдэг шийдэл Харкнесс брэндийн “Clarus XD” шүрэн дэлгэц Premium Large Screen дэлгэц зэрэг төгс шийдлүүдийн багтаасан театрт АВЕНЖЕРС цаглашгүй дайн кино үзэгчдийн байлдан дагуулж эхлээд байна.  

Laser синема нь Монголдоо хамгийн томд тооцогдох 474 (22 вип) суудал бүхий Лазер танхим, мөн энгийн Зенон ламп бүхий 4К прожектор, Real 3D систем бүхий энгийн 119 болон 135 суудал бүхий 2 танхим үзэгчдэд хаалгаа нээлээ. Лазер технологи нь 3 төрлийн өнгө бүхий 12 лазерын эх үүсгэврээс гэрлийг боловсруулж дэлгэц рүү цацдагаараа илүү өнгөний хурц тод ялгарлыг үзэгчдэд мэдрүүлдэг. Лазер технологи бүхий эдгээр ололтуудыг өөртөө агуулсан өргөн дэлгэцийн формат бүхий кинотеатр Азид тэр ч бүү хэл дэлхийд цөөхөн байдаг талаар тоног төхөөрөмжийн суурилуулалтыг гүйцэтгэсэн Азия Синема компанийн захирал Игор Кавун нээлтийн үйл ажиллагааны үеэр дурссан юм.

Уг театрын ялгарах онцлог нь танхимын дизайн болон технологийн тооцооллыг Уорнер Брос компанийн театр хөгжүүлэлтийн албаны ахлах инженер зурсан бөгөөд уг театр загварын шийдэл, театрын геометр талаасаа “даймонд буюу очир эрдэнэ” мэт хэлбэртэй тул театрын бүх суудлаас дэлгэц хамгийн сайн харагдахаар тооцоолсон байна. Суудлууд нь стадиум буюу 45 хэмийн өнцгөөр шаталсан тул хүүхэд суусан ч суудлыг өндөрлөх шаардлагагүй мөн урд талын эгнээний хүн босоход дэлгэц халхалахааргүй болсон гэдгийг онцлох хэрэгтэй юм.

Share
0