Танилцуулга

Группийн Танилцуулга

“Сод Монгол групп” ХХК нь 1999 онд бизнесийн үндсэн чиглэл болох газрын тосны бүтээгдэхүүний худалдаа чиглэлээр үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам, газар тариалан, IT технологи, уул уурхай, дизайн зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжжээ.

Бид ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч аж ахуй нэгжүүд болох Роснефть НХН, Газпром, ТНК-ВП, Урал-Ойл зэрэг компаниудтай хамтран ажиллаж, чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн автобензин А-80, Аи-92, Аи-95, супер Аи-98, агаарын хөлгийн ТС-1 шатахуун, дизелийн түлш /өвөл, зун/, галлагааны зориулалттай М-100 мазут болон битум БНД-90/130 зэрэг нефтийн бүтээгдэхүүнүүдийг импортлон дотоодын зах зээлийн 15 хувийг дангаараа хангаж, энэ салбартаа тэргүүлэгч топ 3 аж ахуйн нэг болоод байна.

Манай компани нь нийгэм эдийн засгийн томоохон бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан-Уул , Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Төв аймагт 100 гаруй шатахуун түгээх станц, дөрвөн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, нефть хангамжийн баазтай ба нийт ажиллагсдын 80 хувийг нефтийн мэргэжлийн их дээд сургууль, коллежийг төгссөн чадварлаг боловсон хүчин бүрдүүлэн ажиллаж байна.

Эрхэм зорилгоДэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж, ирээдүйн сайн сайхныг хамтдаа бүтээх

Уриа үг Илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе

Алсын хараа Ногоон дэлхий, эрүүл Монгол хүнээ дээдлэн, нэрийн брэндийг төгөлдөржүүлэн, менежментийн чадамжийг бэхжүүлж, хэрэглэгч бүрийн шилдэг сонголт байхыг зорино.

Үнэт зүйл Эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадвартай хамт олон

Сүлд дууСОД МОНГОЛЫН ЖАВХАА