Нью Тур Сафарис ХХК

“Сод Монгол групп” ХХК-ийн 15 охин компанийн  нэг "Нью тур сафарис" ХХК нь 2009 оноос хойш энтертаймент салбарт АНУ-ын алдарт кино студийн дэмжлэгтэйгээр кино гайхамшгийг мэдрүүлэх, кино театрын шилдэг орчныг бүрдүүлж, Монголын хүүхэд залуучуудын зочлон саатах дуртай хамгийн том төвийг байгуулж чадсан юм.

“Өргөө” кино театрын сүлжээ дөрвөн кино театр нь 100 хувь дижитал 3D дэлгэцээр тоноглогдсон, жилд 70 гаруй  дэлгэцийн уран бүтээлийг олон нийтэд хүргэдэг.

"Нью тур сафарис" ХХК нь 2014 оны IV сард Канадын IMAX корпорацитай хамтран Монгол Улсад IMAX кино театр байгуулах гэрээг амжилттай байгуулсан бөгөөд 2016 оны VII сарын 22-нд нээлтээ хийсэн юм. Хоёр дахь IMAX кино театрын барилгын ажлаа эхлүүлж,  2017 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Гайхамшгийг үргэлжлүүлэх ажил маань хөдөө орон нутагт хэрэгжиж, хүрээгээ тэлсээр байна. Дэлхийн стандартад нийцсэн Эрдэнэт-Өргөө кино театр 2017 оны VII сарын 23-нд нээлтээ хийлээ. Дархан-Уул аймагт 2018 оны I улиралд нээлтээ хийх Дархан-Өргөө кино театр нь нэгдүгээр зэрэглэлийнх гэдгийг дуулгахад таатай байна.

Уриа үг :

Гайхамшиг үргэлжилсээр

Холбоо барих :

Веб сайт : www.urgoo.mn
Утас : 77117711