ММДС ХХК

“Монголиан мүви дистрибюшн” /ММД/ ХХК нь Өргөө кино театрыг түшиглэн байгуулагдсан. Олон улсын дадлага, туршлагатай, чадварлаг зөвлөх, мэргэжилтнүүдийн удирдлагтай хамтран ажиллаж,  контент импортлох ажилд хамтран ажиллаж байна.

“ММД” компани АНУ-ын шилдэг уран бүтээл үйлдвэрлэгч Холливудын зургаан том студи, ОХУ-ын кино компанитай  харилцаа холбоо тогтоож, тэдний уран бүтээлийг Монгол Улсын зах зээлд нийлүүлж үзэгчдийн хүртээл болгох, дотоодын контентыг олон улсын зах зээлд экспортлох үйл ажиллагаа эрхэлж байна.