Хүрээ Инвест ХХК

“Хүрээ Инвест” ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсан. Манай компани нь гадаад худалдаа, төрөл бүрийн шинжилгээ хийх лабораторийн үйлчилгээ, нефть бүтээгдэхүүн худалдаалах,аялал жуулчлал, амралтын бааз, ресторан баар, хөдөө аж ахуй, газар тариалан болон мах сүүний аж ахуй эрхлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдах чиглэлээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж  байна.

Аян замд алжаалаа тайлах, хэрэгцээт зүйлсээ худалдан авах зориулалт бүхий“Сод сүлжээ” мини маркет нь үүдээ нээгээд дөрвөн жил болж байна. 2013 оны байдлаар Европ, Ази, Америк, Герман, Австриалиас импортлон оруулж ирдэг харилцагч компаниудын эрүүл, чанарын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бараа бүтээгдэхүүн болон дотоодын үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж, хэрэглэгчдэд шуурхай, хүртээмжтжэй, өргөн сонголттойгоор үйлчилж байна. Бид дэлгүүрийнхээ тоог нэмэгдүүлэх зорилго  тавин ажиллаж байна.

Сод сүлжээ дэлгүүр - Эрхэм зорилго

Хэрэглэгчдэд чанартай, эрүүл, өргөн сонголттой, баталгаатай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгч бүрт хүрч үйлчилнэ.

Уриа үг

Бид таны зардлыг хэмнэнэ. Бид таны цагийг үрэхгүй. Энэ бол бодит хэмнэлт.