Нью Тур ХХК

“Сод Монгол групп”  ХХК-ийн охин “Нью Тур” ХХК нь 1997 онд аялал жуулчлал, гадаад худалдаа, энтертайнмэнт чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд одоо хүрээгээ тэлж  аялал жуучлал, зочид буудлаас гадга барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байна.

Хорин жилийн түүхтэй компанийн хамт олон үйл ажиллагаагаа амжилттай өргөтгөж, Хөвсгөл, Элсэн тасархай, Хустай нуруу, Тэрэлж зэрэг байгалийн цогцолбор газарт жуулчны бааз байгуулан, жуулчдын очих дуртай Кабарет театр,Залуучууд чөлөөт цаг өнгөрөөх зоогын газар , Пивбар, Дискотек гэх мэт томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагатай.

Нийслэлийн УБ хотын дээд зэрэглэлийн бүс болох төрийн тэргүүнд оршин суудаг Богд Хан уулын Бага тэнгэрийн аманд Өндөр зэрэглэлийн Олон улсын аялал жуулчлал, зочид буудлын төслийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартад нийцсэн цогцолбор байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү цогцолборын ажилд олон улсад алдартай дизайнер, зураг төслийн фирм, зөвлөх инжинерүүд ажиллаж, амжилттай үргэлжилсээр байгаа юм.