Шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж - Шатахууны АйСи карт

Манай компани 2009 онд БНХАУ-ын нефтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Censtar Science and Technology" Co.Ltd компанитай хамтран шатахууны картаар үйлчлэх автоматжуулсан жижиглэн худалдааны системийг үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

Тус картын систем нь шатахуун худалдан авах үйлчилгээг хөнгөвчилөхөд зориулагдсан төлбөр тооцооны хэрэгсэл бөгөөд карт эзэмшигчийн нууцлалыг дээд зэргээр хангаж чадсан, мөн автомашин эзэмшигчийн өдөр тутмын зардал болох шатахууны зардалд бодитой хэмнэлтийг бий болгож чадсан ялтсан чип бүхий хэрэгсэл юм.

Картын төрөл

“Сод Монгол Групп" ХХК-ийн шатахууны АйСи карт нь үндсэн хоёр төрлийнх байдаг бөгөөд хэрэглэгч өөрийн үйл ажиллагаандаа тохируулан сонголтоо хийнэ.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан дотоодод хэрэглэгдэх карт юм. Энэ картыг авснаар байгууллага өөрийн нэр дээрээ байгууллагын картын данстай болох бөгөөд уг дансанд холбогдсон хэдэн ч карт эзэмшигчтэй байж болно. Картыг ашиглахаас өмнө дансандаа мөнгө байршуулсан байх шаардлагатай. Картыг авахад байгууллагын зүгээс шаардлагатай материалыг бүрдүүлэх бөгөөд төлбөр тооцоог мөн тухайн байгууллага хариуцдаг.

Хувь хүн, гэр бүл, хамт олонд зориулагдсан. Хэрэглэгчийн карт нь олон төрлийн урамшуулалт худалдаанд хамрагдахаас гадна худалдан авсан шатахууны литр тутамд бонус оноо цуглуулан “Сод Монгол Групп" ХХК-иас зарласан урамшуулалт худалдааны болзолыг хангасан картын эзэмшигч нь бэлэг дурсгалын зүйлс авах боломжтой.

Давуу тал

  • Жил болгон сунгаж, шимтгэл төлөх шаардлагагүй.
  • Хэрэглээнээс хамаарсан үнийн хямдрал эдлэх боломжтой.
  • Бонус оноо цуглуулж бэлэг дурсгалын зүйлс авна.
  • Шатахууны хомсдолтой үед давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ.
  • 24 цагийн туршид хэрэглэгч өөрийн карттай холбоотой мэдээллийг лавлах боломжтой.
  • Шатахуун зарцуулалтын дэлгэрэнгүй тайлангаа интернэт, факс, имэйл ашиглан хянах боломжтой.
  • Карт нь таны сонгосон нууц дугаараар хамгаалагдсан байх тул алдаж гээсэн тохиолдолд бусдад ашиглуулах боломжгүй байна.
  • Зүй бус хэрэглээг хязгаарлаж чадах тул шатахуунтай холбоотой гарах үргүй зардал буурна.
  • Жолооч нарынхаа ажлын онцлогтой нь уялдуулан картуудын хэрэглээнд өдрөөр, долоо хоногоор, сараар хязгаарлалт тогтоож болно. Бэлэн мөнгө авч явах, тоолох, гээх эрсдэлгүй болно.