Сод Монгол Групп ХХК

“Сод Монгол Групп” ХХК нь 1999 онд газрын тосны бүтээгдэхүүний худалдааг бизнесийн үндсэн чиглэл болгон үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүн,  барилга байгууламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам, газар тариалан, IT технологи, уул уурхай, дизайн зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжсөн.

Бид ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч аж ахуй нэгжүүд болох “Роснефть” НХН, “Газпром”, “ТНК-ВП”, “Урал-Ойл” зэрэг компанитай хамтран ажиллаж, чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн автобензин А-80, Аи-92, Аи-95, супер Аи-98, агаарын хөлгийн ТС-1 шатахуун, дизелийн түлш /өвөл, зун/, галлагааны зориулалттай М-100 мазут болон битум БНД-90/130 зэрэг нефтийн бүтээгдэхүүнүүдийг импортлон дотоодын зах зээлийн 15 хувийг дангаараа хангаж, энэ салбартаа тэргүүлэгч топ 3 аж ахуйн нэг болоод байна.

Манай компани нь нийгэм эдийн засгийн томоохон бүс нутаг болох Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймагт 60 гаруй шатахуун түгээх станц,  газрын тосны бүтээгдэхүүний  дөрвөн агуулах, нефть хангамжийн баазтай ба нийт ажиллагсдын 80 хувийг нефтийн мэргэжлийн их дээд сургууль, коллежийг төгссөн чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэн ажиллаж байна.