Мэргэ Ван ХХК

КОМПАНИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Таньд энэ өдрийн мэндийг хүргэе, манай компани нь 2009 оны 5-р сард үүсгэн байгуулагдсан ба бид өнөөдрийг хүртэл МУ-н нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх агаарын хөлгүүдийг стандарчлал хэмжилзүйн газараар итгэмжлэгдсэн лабораторийн чанарын паспорттой шатахуунаар цэнэглэн үйл ажиллагаа явуулж байна. Бид IATA-н гишүүн байгууллага төдийгүй, Олон улсын алтан чанарын стандартын гэрчилгээтэй.

Та бүхэн манай компанийг сонгон хамтран ажиллавал, бид бүхэн таны найдвартай түнш байх болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Агаарын хөлгүүдийг өндөр чанартай найдвартай онгоцны шатахуунаар сумлаж үйлчлэхэд оршино. Манай компанийн тэргүүлэх гол зорилт нь чадварлаг боловсон хүчинг бүрдүүлж, иргэний агаарын тээврийн салбарт мөрдөгддөг хууль журмын шаардлага, нормуудыг бүрэн хангасан чанартай шатахуунаар хэрэглэгчдийг хангах бөгөөд энэ нь агаарын хөлгүүдийг нислэгийн аюулгүй байдлыг хангах үндэс юм.

 

“Сод Монгол групп” ХХК, ОХУ-ын “Роснефть” компанийн охин компани “РН-Аэро” нийгэмлэгүүд хамтран 2009 оны 5-р сард “Мэргэ ван” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Мэргэ ван” ХХК-ийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гол зорилт нь иргэний агаарын тээврийн салбарт мөрдөгддөг хууль журмын шаардлага, нормуудыг бүрэн хангасан чанартай шатахуунаар хэрэглэгчдийг хангах бөгөөд энэ нь агаарын хөлгүүдийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үндэс болдог.

Хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангах хэмжээний шатахуун хадгалах сав, шинэ технологи, орчин үеийн технологийн тоног төхөөрөмж, барилга байгууламж, мэргэшсэн ажилчид нь чанартай шатахуунаар агаарын хөлгүүдийг яг цагт нь хангах үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсгүүд болох ба энэ бүгд нь цогцоороо биднийг найдвартай түнш гэдгийг баталдагт бид баяртай байдаг.

Шатахуун хүлээн авах болон сумлагч машинд ачих шугам хоолойд нь дэлхийд алдартай ФАСЕТ компанийн олон улсын API/EI 1581, class S шаардлагыг бүрэн хангасан хоёр шатлалтай шүүх болон ус ялгах шүүлтүүр болон тусгаарлагч суурилсан байдаг.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Шатахуун хадгалах
  • Сумлах
  • Чанарын хяналт

Тус бааз нь 40 мян.тн дээш шатахуун хүлээн авч цаашид агаарын хөлөгт цэнэглэх хүчин чадалтай. Нийт онгоцны шатахуун хадгалах савны багтаамж нь 6000 куб.м /босоо ган сав 3 ш тус бүр нь 2000 куб.м багтаамжтай/, шатахуун хүлээн авах, ачих насос станц нь нэгэн зэрэг 2 автоцистернээс, цэнэглэгч 2 машинд нэгэн зэрэг ачих хүчин чадалтай, галын усан сан, ууршуулах талбай, засвар үйлчилгээний цэг, оффисын барилга зэрэг барилга байгууламжууд баригдсан. Шатахуун хүлээн авах болон сумлагч машинд ачих шугам хоолойд нь дэлхийд алдартай ФАСЕТ компанийн олон улсын API/EI 1581, class S шаардлагыг бүрэн хангасан хоёр шатлалтай шүүх болон ус ялгах шүүлтүүр болон тусгаарлагчууд суурилуулагдсан болно.

ОХУ-наас вагонцистернээр ачигдан ирсэн шатахууныг дамжлага нефть баазаас зөвхөн онгоцны ТС-1 маркийн шатахуун тээвэрлэх автоцистернүүдээр энэ Буянт-Ухаа дахь өөрийн бааз руугаа тээвэрлэнэ. Агаарын хөлгүүдийн сумлагааг Хьюндай шасситай олон улсын агаарын хөлгүүдийг цэнэглэхэд тавигдах техникийн шаардлагуудыг хангасан – цэнэглэх гар (BS 3158), шүүр, ус ялгагч сепаратор (API 1581/класс S), халилтаас сэргийлэх Дэдман систем, аюулгүй байдлын INTERLOCK системтэй - цэнэглэгч машинуудаар гүйцэтгэнэ.

Орчин үеийн чанарын хяналтын системийн тусламжтайгаар онгоцны шатахууныг үйлдвэрээс ачигдахаас эхлэн баазын хадгалах саванд орох, улмаар агаарын хөлөгт цэнэглэх хүртэлх бүх шат дамжлагад шатахууны чанарыг тогтмол хянаж, чанарын шаардагдах түвшинг тогтмол барих болно. Oнгоцны шатахууны чанарын хяналтыг тус баазын итгэмжлэгдсэн лаборатори гүйцэтгэнэ. Энэхүү итгэмжлэгдсэн лаборатори нь Олон улсын иргэний агаарын тээврийн хамтарсан хяналтын багийн /JIG IATA/ зөвлөмжүүдийг үндэслэн олон улсын норм стандартыг баримтлан орчин үеийн багаж тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

“Мэргэ Ван” ХХК-ийн лабораторийн танилцуулга

Орчин үеийн чанарын хяналтын системийн тусламжтайгаар онгоцны шатахууныг үйлдвэрээс ачигдахаас эхлэн баазын хадгалах саванд орох, улмаар агаарын хөлөгт цэнэглэх хүртэлх бүх шат дамжлагад шатахууны чанарыг тогтмол хянаж, чанарын шаардагдах түвшинг тогтмол барих болно. Oнгоцны шатахууны чанарын хяналтыг тус баазын лаборатори гүйцэтгэнэ. Энэхүү лаборатори нь Олон улсын иргэний агаарын тээврийн хамтарсан хяналтын багийн /JIG IATA/ зөвлөмжүүдийг үндэслэн олон улсын норм стандартыг баримтлан орчин үеийн багаж тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон

Лабораторийн үйл ажиллагаа нь MNS ISO/IEC 17025:2007 стандартад заасны дагуу байгууллагын дээд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг ба нэг Чанар хяналтын инженер, таван Инженер-химичийн орон тоо бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай.

            Лабораторийн тэргүүлэх гол зорилго нь Иргэний Агаарын тээврийн салбарт мөрдөгддөг хууль журмын шаардлага, нормуудыг хангасан чанартай шатахуунаар хэрэглэгчдийг хангах юм.

Лабораторид хийгдэх шинжилгээнүүдэд:

  • Өнгө харааны аргаар тодорхойлох
  • Усны хэмжээ
  • Механик хольц
  • Хувийн жин тодорхойлох
  • Дөл үүсэх хэмийг битүү тигельд тодорхойлох
  • Найрлагын бүрэлдэхүүн тодорхойлох
  • Хүчиллэг чанар, хүчлийн тоо
  • Устай харилцан үйлчлэл
  • Талст үүсэх хэм тодорхойлох
  • Кинематик зууралдлага тодорхойлох
  • Зэс хавтгайн туршилт
  • Усанд уусдаг хүчил, шүлт тодорхойлох
  • Бодит давирхайн хэмжээ тодорхойлох
  • Цахилгаан дамжуулах чанар тодорхойлох

Шатахуун хадгалалт

Тус бааз нь 40 мянган тонноос дээш шатахуун хүлээн авч цаашид агаарын хөлөгт цэнэглэх хүчин чадалтай. Нийт онгоцны шатахуун хадгалах савны багтаамж нь 6000 куб.м /босоо ган сав 3 ш тус бүр нь 2000 куб.м багтаамжтай/, шатахуун хүлээн авах, ачих насос станц нь нэгэн зэрэг 2 автоцистернээс, цэнэглэгч 2 машинд нэгэн зэрэг ачих хүчин чадалтай, галын усан сан, ууршуулах талбай, засвар үйлчилгээний цэг, оффисын барилга зэрэг барилга байгууламжууд баригдсан. Шатахуун хүлээн авах болон сумлагч машинд ачих шугам хоолойд нь дэлхийд алдартай ФАСЕТ компанийн олон улсын API/EI 1581, class S шаардлагыг бүрэн хангасан хоёр шатлалтай шүүх болон ус ялгах шүүлтүүр болон тусгаарлагчууд суурилуулагдсан болно.