Дархан салбарын нефть бааз нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2013 оны 10-р сарын 25 нд шинээр баригдаж ашиглалтанд орсон.Тус нефть бааз нь А-80,Аи-92 автобензин, Д.түлш хадгалах  2000м3-ын багтаамжтай босоо сав -2ш, 400м3-ын багтаамжтай босоо сав -2ш буюу нийт савны багтаамж 4800м3 юм.
   Мөн 6-н байраар шатахуун буулгах вагон эстакад, 6-н байраар машинд бөөний ачилт хийх авто эстакад , 12,5м*9,5м хэмжээтэй насос  станцын барилга,12м*18м хэмжээтэй операторын барилга, 500м3-ын багтаамжтай галын  усан сан , гал унтраах насос шугам хоолой бүхий байгууламж, 211,1 м салаа төмөр зам, 2255м/квадрат бетонон зам талбай , цэвэр ус  хангамжийн нэг худаг бүхий 90,5м шугам, ахуйн ус зайлуулах 4 худаг 140м шугам, 756м төмөр бетон хашаа, технологийн бохир зайлуулах 6 худаг  бүхий 200м шугам, 1500м технологийн шугам хоолой, 50м3 багтаамжтай ослын сав юүлэх шугам хоолойн хамт,¨гэрэлтүүлэгийн 6ш цамхаг, 400ква чадал бүхий 6/04 ква –н цахилгааны дэд өртөө, 6кв-н ЦДАШ 800м сүлжээний  кабель 6950м /6000м сувагчлалд, 950м агаараар / , 12м*16м хэмжээтэй автограж зэрэг барилга байгууламжуудаас бүрдсэн орчин үеийн техник технологийн шийдэл бүхий нефть бааз юм.Дархан  салбарын нефть бааз нь өөрийн салбарын ШТК-9, ШТС-10, ШТС-21, ШТС-26, ШТС-59,ШТС-63, Эрдэнэт салбарын 5-н ШТС-д шатахуун, ШТМатериалын хангалт хийдэгээс гадна Дархан төмөрлөгийн үйлдвэр ,Шарын голын уурхай зэрэг гэрээт үйлдвэр АА-н газруудад шатахуунаар ханган ажиллаж байна.
   Цаашдаа Шаамар ШТС-59-с бөөний ачилт хийх замаар Түшиг, Цагааннуур,Зүүнбүрэн зэрэг газар тариалангийн бүс нутагт шатахуун нийлүүлж ажиллах хангалтын хүрээгээ тэлж байна.Тус нефть бааз нь орон тоо бүтэцийн хувьд цомхон бөгөөд бие биеэ орлон ажиллах чадвар бүхий 17 ажилтан ажиллагсадтайгаар шатахуун, ШТМ хүлээн авах, хадгалах , борлуулах үйл ажиллагааг технологийн дагуу жигд явуулж байна.
 

Насос  станцын  барилга, Автомашинд  ачих  авто  эстакад  ,
бетонон зам талбай

                                            Автомашинд ачих авто эстакад