Алхана Трэйд ХХК

“Алхана трейд” ХХК нь Газрын тосны барилга байгууламжийн барилга угсралт , нефтийн бүтээгдэхүүний импорт, худалдаа, агуулах бааз, ложистикийн үйлчилгээ эрхлэн явуулж буй шилдэг аж ахуй нэгжийн нэг юм. Монгол Улсын нефтийн салбарт тэргүүлэх байгууллага төдийгүй эдийн засагт оруулсан хувь нэмрийг Монгол Улсын засгийн газар, ҮТЕГ-аас өндрөөр үнэлж “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж” байгууллага, 2004-2008 онд “Найдвартай шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарсан. Манай компани нь шатахуун түгээх станц, гадаад дотоод худалдаа, агуулах, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Манай компаний бизнесийн үндсэн чиглэл

  • ШТС-ын төлөвлөлт
  • Нефть агуулахын өргөтгөл, угсралт
  • ШТС-ын барилга байгууламжийн угсралт
  • Сав тоног төхөөрөмжийн шинэчлэл, технологийн угсралт
  • Хэмжих хэрэгсэл нийлүүлэлт,тохируулга, суурилуулалт
  • Шинэ технологи судалгаа, нэвтрүүлэлт, суурилуулалт
  • ШТС, сав тоног төхөөрөмжийн баталгаат засвар үйлчилгээ
  • Цахилгаан хангамж, угсралт, цахилгаан тоног төхөөрөмж суурилуулалт

Нефтийн салбартаа үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөж, техник технологийн шинэчлэлийг улам боловсронгуй болгож, олон улсын өолон Монголын стандарт MNS 4628-98-ын ШТС-ын барилга, тоног төхөөрөмжид тавигдах ерөнхий болон байгаль орчныг хамгаалах заалтуудад бүрэн нийцүүлж барилга байгууламж угсралтын ажлыг гүйцэтгэснээр барилга угсралтын тэргүүлэх байгууллагуудын нэг болж чадсан юм.

БИДНИЙ ЗОРИЛТ:

Монгол Улс дахь Газрын тосны үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөж, техник технологийг нефтийн салбарын дэвшилтэт хамгийн сүүлийн үеийн боловсронгуй болгох, хэрэглэгчдэд үйлчлэх уян хатан систем, автомажуулалт болон шинэчилсэн технологийг шат дамжлага бүрт нэвтрүүлж, үйлчилгээний соёл, техник технологийн чанараараа дэлхийн түвшинд хүрсэн компани болох зорилттой ажиллаж байна.

Инженер техник

1.Сав тоног төхөөрөмж, барилга угсралтын хэлтэс

Сав тоног төхөөрөмж угсралтын 2 бригад

Барилга байгууламж угсралтын 2 бригад

2. Ашиглалт, шинэ тоног төхөөрөмж тохируулга, суурилуулалтын алба

Механик засвар үйлчилгээ, дуудлагын хэсэг

Цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмж угсралтын хэсэг

3. Мэдээлэл программ хангамжийн хэлтэс гэсэн 4 үндсэн хэлтэсээс бүрдсэн залуу чадварлаг боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Алхана трейд” ХХК нь 70 гаруй ажилчидтай ба үүнээс МУ-ын зөвлөх инженер 1, мэрэгшсэн инженер 1, мэргэжлийн ахлах инженер 4, мэрэгжлийн инженер 10, бусад мэрэгшсэн болон мэрэжлийн ажилчид техникч, засварчид, цахилгаанчид гэх мэт мэрэгжлийн мэрэгшсэн боловсон хүчнээс манай хамт олоноос бүрддэг.

ШТС-ын төлөвлөлт

Газрын тосны бүтээгдэхүүн түгээх станцын зураг төсөл зохиох, барьж байгуулах, өргөтгөл шинэчлэл хийх, ашиглах, шатахуун, тос тосолгооны материал хүлээн авах, хадгалах, түгээх явцад галын аюулгүйн дүрэм, байгаль орчин ,БНбД бусад норм норматив шаардлагад нийцсэн Монгол улсын нефтийн салбарын барилга байгууламжийг олон улсын жишигт нийцсэн инженерийн төлөвлөлт,төсөл судалгааны арга хэмжээг цаг тухай бүрт нь авч ажиллаж байна.

Нефть агуулахын өргөтгөл угсралт

Газрын тосны нефтийн салбарт босоо болон хэвтээ савны угсралт /Хэвтээ сав 10м3, 25м3, 50м3 босоо сав 300м3, 400м3, 700м3, 750м3,1000м3, 2000м3,5000 м3/ -г хийж хагас автомажуулсан байдлаар угсардаг .Тоног төхөөрөмжийн , ачих буулгах байгууламжийг /халилтаас сэргийлэх систем,ачих гарын баланс систем, түргэн холбогч 1004D2API8, цистерны тоноглол, хаалт,клапан ../ бүрэн болон хагас автомажуулсан байдлаар хийж гүйцэтгэдэг.

ШТС-ын барилга байгууламжийн угсралт

Шатахуун түгээх станцын угсралт саравч болон холбогдох тоноглол бусад эд ангиудыг угсралтыг гүйцэтгэж барилга байгууламжийн угсралтыг МУ болон олон улсын стандартад нийцсэн өнгө үзэмж дизайны өргөн шийдэлтэйгээр гүйцэтгэж байна. Технологийн өвөрмөц шийдэл, хүйтнээс хамгаалах чадвар, байгаль орчинд хор нөлөөгүй зэрэг давуу талууд бүхий барилга байгууламжийн угсралтыг гүйцэтгэх.Техник технолог, орчин үеийн технологийг нэвтрүүлж давхар ханатай, тусгай гангаар хийгдсэн нөөцлүүр сав бүхий олон төрлийн хамгаалалтын болон ослоос сэргийлэх төхөөрөмжөөр тоноглож чанарыг эрхэмлэн ажиллаж байна.

Хэмжих хэрэгсэл нийлүүлэлт,тохируулга, суурилуулалт

“Алхана трейд” ХХК нь барилга угсралтын ажилдаа Европ болон Ази тивийн газрын тос, хийн хэмжих хэрэгслийн дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгч компануудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж, тоноглолуудыг нийлүүлэлт,шинэ технологийн судалгаа, тохируулга, суурилалтын ажлыг гүйцэтгэн Монгол улсын техник технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм. FMC “Energy Systems”компаний Тасалгаат тоолуур PD meter, Турбин метр, Ультрасоник метор, автоцистерны тоолуур гэх мэт олон төрлийн тоног төхөөрөмжийн тохируулга суурилуулалтыг гүйцэтгэж байна

Шинэ технолог судалгаа, нэвтрүүлэлт, суурилуулалт

Манай компани нь газрын тосны тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх компануудад үйлдвэрлэгдсэн олон улсын тоног төхөөрөмж, тоноглолуудыг нийлүүлэлт,шинэ технологийн судалгааг HBD/Thermoid, Inc, TVT co.,ltd; ОPW dispensing Products.Environnental Systems.Fueling containnent systems; Morrison Bros.Co ......гэх мэт компануудын бүтээгдэхүүнийг нарийвчлан судлаж нэвтрүүлэлт, суурилуулалтыг хийж байна

ШТС, сав тоног төхөөрөмжийн баталгаат засвар үйлчилгээ

Шатахуун түгээх станц болон сав тоног төхөөрөжийг механик болон ашиглалтын засвар үйлчилгээг үзүүлдэг юм. Богино хугацаанд ШТС тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох эд анги түүний элэгдэлд оношилгоо гарган даруй зохих арга хэмжээг шуурхай авч чанарын баталгаат сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлог юм.

Цахилгаан хангамж, угсралт,цахилгаан тоног төхөөрөмж суурилуулалт

Манай компани нь газрын тос, нефтийн салбарт цахилгаан эрчим хүчний хангамжийг найдваржуулах чиглэлээр барилгын дотор цахилгаан монтаж, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон автомжуулалтын системийг хийж байна.