Нью Тур ХХК

“Сод Монгол групп”  ХХК-ийн охин “Нью Тур” ХХК нь 1997 онд аялал жуулчлал, гадаад худалдаа, энтертайнмэнт чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд одоо хүрээгээ тэлж  барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байна.

Хорин жилийн түүхтэй компанийн хамт олон үйл ажиллагаагаа амжилттай өргөтгөж, Хөвсгөл, Элсэн тасархай, Хустай нуруу, Тэрэлж зэрэг байгалийн цогцолбор газарт жуулчны бааз байгуулан, жуулчдын очих дуртай Лас Вегас Кабарет театр, Хард Рок кафе гэх мэт томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагатай.

Богд Хан уулын Бага тэнгэрийн аманд Олон улсын аялал жуулчлал, зочид буудлын төслийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартад нийцсэн, дээд зэрэглэлийн цогцолбор байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү цогцолборын ажилд олон улсад алдартай дизайнер, зураг төслийн фирм, зөвлөх инжинерүүд ажиллаж, амжилттай үргэлжилсээр байгаа юм.