Мон Аналитик ХХК

Захиралын мэндчилгээ

     Мон-Аналитик ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар манай цахим хуудсанд зочилж байгаа  эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.

     Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучууд, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн, цагийг зүй зохистой өнгөрөөх амралт, чөлөөт цаг, эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэх глобалчагдсан 21-р зуунд эрүүл мэндийн аялал жуулчлалыг Монголдоо хөгжүүлж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө манай хамт олон санаа, зорилго нэгтэй ажиллаж байна.

Хамтран ажилладаг бизнесийн түншүүд, хөрөнгө оруулагчидтайгаа дэлхийн хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгож ажилчдынхаа амьдралын чанар, нийгмйин байр суурийг дээшлүүлэх нь манай компаний гол амжилт юм.

Бидний хүсэл зорилгыг дэмжиж, үнэтэй туршлагаасаа харамгүй хуваалцдаг зөвлөхүүд, хамтран ажилладаг түншүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Танд манай компани болон бидний хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотой санал, асуулт байвал бидэнтэй эргэлзэлгүй холбогдоорой.

Мон-Аналитик ХХК-ийн цахим хуудаснаа зочилсонд баярлалаа.

 Хүндэтгэсэн,

Н.Бямбажав

Мон-Аналитик ХХК-ний Ерөнхий захирал


Байгаль эрүүл мэндэд ээлтэй эко бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон өнөө үед өөрсдийн нөөц,  боловсон хүчээ ашиглан Азид өрсөлдөх өөрсдийн анагаах ухааны брэндийг бэлдэх мөн нэгдсэн тогтолцоогүй байгаа уламжлалт анагаах ухааны салбарыг нэгдсэн зохион байгуулалт, системтэй болгох зорилготой Мон-Аналитик компанийг байгуулсан. Уламжлалт анагаах ухааны цогцолбор төвөөс иргэд нэг дороос цогц эмчилгээ, сувилгааны үйлчилгээ, мэдээллийг нэг доороос авна.

Нийслэлийн ногоон бүс Шарга Морьт-д байрлах энэхүү төвд анхны кампус сургуулийг барьж уламжлалт анагаах ухааны шавь төвтэй сургалтыг Их сургуулийн төвшинд бэлтгэснээр уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, судлаач, эмч нарыг нэгтгэн хамтдаа хөгжих боломжтой болно. 

Түүхэн замнал

2007 онд үүсгэн байгуулагдсан.

2015 онд Монголын Зуслангуудын Холбооны гишүүнээр элссэн.

Үйл ажиллагааны чиглэл

  • Хүүхэл залуучуудын амралт, сувилал
  • Эрүүл мэндийн аялал жуулчлал

Эрүүл мэндийн аялал болон түүний чиг хандлага

Аялал жуулчлал нь дэлхий дээр маш хурдацтай хөгжиж буй салбар бөгөөд түүн дотроо Эрүүл Мэндийн Аялал Жуулчлал нь уг салбартаа тэргүүлж байна. Эмчилгээний аялал жуучлал гэдэг нь ЭМЧИЛГЭЭ+ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ыг холбосон ойлголт бөгөөд боломжийн хямд зардлаар өөрийн санхүүгийн байдалд нийцүүлэн дэлхийн түвшний үйлчилгээг авах юм.

Бидний амьдарч буй энэ цаг үед эрүүл мэндийн глобалчлал явагдаж байгаа бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээг улс орных нь онцлог болон анагаахын салбарын дэвшилтэт чанараас нь хамааран сонгох эрхтэй болоод байна.

Эрүүл мэндийн аялал өндөр хөгжсөн Азийн бүсийн орнуудад Энэтхэг, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Тайван байгаа бөгөөд 2016 оны байдлаар Сингапур улс нь Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалаар дэлхийд 4-т, Азид 1-т орж байна. 

VISA болон Oxford Economics компаниуд “Дараагийн 10 жилд Эрүүл Мэндийн Аялал Жуулчлал  жил бүр 25% -аар өсөх бөгөөд дэлхийн нийт хүн амын 3-4%  буюу 266 сая хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар олон улсад аялана” гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргажээ.