Ерөнхийлөгчийн мэндчилгээ

 

 “Сод Монгол Групп” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй та бүхэнд талархал илэрхийлж, энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улс маань эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд орох түүхэн боломж бидний өмнө байна. Энэхүү боломжийг бодит ажил болгох нь хүн бүрийн хичээл зүтгэл, ялангуяа үндэсний компаниудын үйл ажиллагаа, уйгагүй хүч хөдөлмөр үр өгөөжөө өгнө гэдэгт бид бүхэн итгэлтэй байж, хичээн ажиллаж буйг та бүхэн мэднэ.

Манай хамт олон 1999 онд байгуулагдан, Монгол Улсад хамгийн чанартай бензин болон бүх төрлийн моторын тос тосолгооны материалыг түгээхдээ өндөр нарийвчлалтай орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон шатахуун түгээх станц, нефть бааз байгуулан гараагаа эхэлж байлаа.

“Сод Монгол групп” ХХК нь одоо Орхон, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь, Хөвсгөл аймагуудад салбаруудаа нээж,  газрын тос, гадаад худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, энтертайнмэнт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 охин компанитай, 1600 гаруй ажилтан, албан хаагчидын бүрэлдэхүүнтэй Монгол улсын топ аж ахуйн нэгжээр 18 жил дарааллан тэргүүлсэн амжилттай ажиллаж байна.

Бид дэлхийн стандартад нийцсэн, чанарын өндөр түвшинг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх, бизнесийн түншүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллаж тэдгээрийн эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, тэдний эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Бидний амжилтын гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадвартай хамт олон юм.

Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэж, илүү сайхан ирээдүй бүтээхийн төлөө гар нийлэн тэмүүлж буй та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ц. Анандбазар

“Сод Монгол Групп” ХХК-ийн ерөнхийлөгч
Танилцуулга

Группийн Танилцуулга

“Сод Монгол групп” ХХК нь 1999 онд бизнесийн үндсэн чиглэл болох газрын тосны бүтээгдэхүүний худалдаа чиглэлээр үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам, газар тариалан, IT технологи, уул уурхай, дизайн зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжжээ.

Бид ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч аж ахуй нэгжүүд болох Роснефть НХН, Газпром, ТНК-ВП, Урал-Ойл зэрэг компаниудтай хамтран ажиллаж, чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн автобензин А-80, Аи-92, Аи-95, сүпер Аи-98, агаарын хөлгийн ТС-1 шатахуун, дизелийн түлш /өвөл, зун/, галлагааны зориулалттай М-100 мазут болон битум БНД-90/130 зэрэг нефтийн бүтээгдэхүүнүүдийг импортлон дотоодын зах зээлийн 15 хувийг дангаараа хангаж, энэ салбартаа тэргүүлэгч топ 3 аж ахуйн нэг болоод байна.

Манай компани нь нийгэм эдийн засгийн томоохон бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан-Уул , Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймагт 60 гаруй шатахуун түгээх станц, дөрвөн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, нефть хангамжийн баазтай ба нийт ажиллагсдын 80 хувийг нефтийн мэргэжлийн их дээд сургууль, коллежийг төгссөн чадварлаг боловсон хүчин бүрдүүлэн ажиллаж байна.

Эрхэм зорилгоДэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж, ирээдүйн сайн сайхныг хамтдаа бүтээх

Уриа үгИлүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе

Алсын харааНогоон дэлхий, эрүүл Монгол хүнээ дээдлэн, нэрийн брэндийг төгөлдөржүүлэн, менежментийн чадамжийг бэхжүүлж, хэрэглэгч бүрийн шилдэг сонголт байхыг зорино.

Үнэт зүйлЭх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадвартай хамт олон

Сүлд дууСОД МОНГОЛЫН ЖАВХАА

Он цагийн хэлхээс

Бидний түүх

  • 1999 оны 8-р сар

    “Нью Тур” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар нефтийн бүтээгдэхүүн, тос тосолгооны материалын импорт, борлуулалтын бизнес эрхэлхээр “Сод Монгол групп” ХХК-ийг  байгуулав.

  • 1999 - 2000

    Сод Монгол Групп ХХК-ны үйл ажиллагаагаа шатахууны бөөний худалдаагаар эхэллээ.

  • 2001

    Монголын нефтийн салбарт шинэлэг, шилдэг технологи нэвтрүүлсэн анхны компани боллоо.

    Өөрийн анхны ШТС, нэг цэгийн авто үйлчилгээний төвийг байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

  • 2001 - 2004

    ШТС-ийнхаа тоог 15 хүргэж, хөдөө орон нутагт салбар төвүүдээ нээн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

  • 2004

    Нийслэлийн Баянгол дүүрэгт өөрийн Нефть баазтай болж тогтвортой, найдвартай байдлаа улам баталгаажууллаа.

  • 2008

    Хэрэглэгчдийн худалдан авах үйлчилгээг хөнгөвчилж, өдөр тутмын шатахууны зардалд бодитой хэмнэлтийг бий болгосон IC картыг Монголд анх удаа нэвтрүүллээ.

  • 2009

    Гайхамшиг үргэлжилсээр уриатай орчин үеийн техник технологийн дэвшлийн гайхамшиг болсон  Өргөө кино театр шинэ өнгө тэрхтэйгөөр үүдээ нээлээ.

  • 2016

    Дэлхийн хөгжлийг Монголд нутагшуулж, дуу дүрсний гайхамшгийг мэдрүүлэгч IMAX танхимыг Монголд анх удаа нээлээ.

Амжилт

Чаддаг, мэддэг зүйлээ бусдад харамгүй зориулахдаа чанарыг дээдлэн, техник технологийн дэвшилд тулгуурлан, шуурхай хүргэх нь бидний эрхэм зорилгын нэг. Бидний амжилтын үндэс  нь Эрхэм зорилгыг минь хүндэтгэн хамтдаа байдаг хэрэглэгч таны сэтгэл зүтгэлийн үр шим юм. Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, ҮТЕГ, нийслэл, дүүргийн захиргаанаас ийнхүү үнэлж, урамшуулсан.

2008 онд
  • ​Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “Хэрэглэгч Хаан 2007 өргөмжлөл"
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “2007 оны ТОП-ЮО аж ахуйн нэгж"
  • Сонгино Хайрхан дүүргийн 81-р цэцэрлэгээс “Эх орны өсвөр үе ирээдүй хүүхэд багачуудын сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд хүндтэй гавьяаг байгуулсан талархал дурсгав" өргөмжлөл
  • СХД-ийн МАХН-н хорооноос “Нийгмийн бодлого зорилт, шинэчлэлийг тууштай дэмжин шат шатны сонгуулийн сонгуулийн. Ажиллагааг санхүүжүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэнд нь талархал илэрхийлэн хүндэт" өргөмжлөл 2001-2006 онд 6 жил дараалан “Үндэсний ТОП-ЮО" компаниар 2006 онд “Шилдэг технологи КПО\Ү НО\Ү нэвтрүүлэгч байгууллага" өргөмжлөл
2003 - 2005 онд
  • “МУ-ын Шилдэг найдвартай татвар төлөгч" өргөмжлөл 2006 онд “Найдвартай татвар төлөгч" гэрчилгээ

2002 онд
  • Сүхбаатар дүүргийн “Шилдэг татвар төлөгч байгууллага" өргөмжлөл