Хэрэглэгчдэд санал болгох бүтээгдэхүүн, үйлчилгээ

Бид үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдааг явуулж байгаа бөгөөд, мэргэжлийн өндөр түвшинд, уян хатан төлбөрийн нөхцөлтэй хамтран ажиллаж байна.

А-80, Аи-92, Аи-95, супер Аи-98

Дизелийн түлш
(өвөл, зун)

ТС-1 шатахуун

Тос, тосолгоо

М-100 мазут

БНД-90/130

Жижиглэнгийн борлуулалт

Сод Карт

50₮ хямдардаг
3% хадгалдаг
Шилжүүлдэг
Өөрийн app-тай
APP-аараа дамжуулж хэрэглээгээ хянах бүрэн боломжтой

IC Card

Байгууллагад зориулсан шатахуун хэрэглээг хянах, шилжүүлэх боломжтой цогц систем юм.

Дээгүүр ачилт – ДТ

Зориулалт: Дээрээс нь шатахуун хийх боломжтой бүх төрлийн ёмкость, танк, цистерн.

Үнэ: Нефть бааз үнэ + тээвэрлэлтийн үнэ.

Ачих хэмжээ: 1,000л-ээс дээш.

ДТ-ий хурдны түгээгүүр

Зориулалт: Бүх төрлийн ачаа тээвэр, автобус, автомашинууд.

Давуу тал: Энгийн түгээгүүрээс 4 дахин хурдан шахдаг. Бөөний борлуулалтыг дэмждэг.

Үнэ: Худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалж СОД Карттай хэрэглэгч (loyalty program) ШТС-ийн үнийн дүнгээс 150₮ хүртэл хямдруулан худалдаж авах боломжтой.

Нефть бааз
Нефть баазын хамрах хүрээ
Сод карт гэж юу вэ?

Сод Монгол Группийн шатахуун түгээх станцуудаас хэрэглэгч Сод картаа ашиглан худалдан авалт хийх бүрт хэрэглэгчийн дансыг бонус оноогоор цэнэглэх болно. Хэрэглэгч хуримтлуулсан бонус оноогоо дараагийн худалдан авалтаасаа хасалт хийлгэх замаар хөнгөлөлт эдлэх боломжтой.

SOD карт руугаа нэвтрэх
Сод картын давуу тал
  • Шатахууны хувь хэрэглэгчдэд зориулсан төлбөр тооцооны ухаалаг карт
  • Шатахуун түгээх станцаас бүх төрлийн шатахууныг түгээгүүрийн үнээс литр тутамд 50 төгрөгөөр унагаж авах боломжтой
  • Бэлэн мөнгө авч явах эрсдэлээс хамгаална
  • Өөрийн хэрэглээгээ гар утасны аппликэйшн ашиглан хянах
  • Сод картын хуримтлалаасаа бусад сод картын хэрэглэгчидрүү шилжүүлэг хийх боломжтой
  • Картын нууц дугаараа мартсан бол хэрэглэгч өөрөө сэргээнэ
  • Шатахууны хомсдолтой үед давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ
  • Алсын зайнаас цэнэглүүлэх боломжтой

Сод картаар худалдан авалт хийхэд шатахууны үнэ хямдрах уу?

Сод Монгол группийн зүгээс сод картын үнэнч хэрэглэгчиддээ зориулан шатахууны хөнгөлөлттэй, урамшуулалтай худалдааг байнга зарлах бөгөөд  тухайн урамшуулал, хөнгөлөлтийн мэдээллийг сод картын хэрэглэгчийн бүртгүүлсэн гар утасны дугаар болон мобайл АПП-аар нь дамжуулан түгээх болно. Хямдрал эхлэх үед жолооч та Сод картаа уншуулснаар тухайн худалдан авах шатахууны нэгжийн үнийг хямдруулж авах боломжтой болно.

Бонус карт хэрхэн нээлгэх вэ?
Та өөрт хамгийн ойрхон Сод монгол группийн шатахуун түгээх станцад хандан иргэний үнэмлэхээрээ газар дээр нь нээлгэж авах боломжтой.

Бэлэн болон бэлэн бус банкны картаар худалдан авалт хийхэд бонус оноо бодогдох уу?
Хэрэглэгч картын дансандаа үлдэгдэлгүй тохиолдолд Сод картаа уншуулж бонус оноогоо цуглуулан авах боломжтой. Өөрөөр хэлбэл та бэлэн мөнгө, банкны карт аль алинаар нь тооцоо хийгээд бонус оноогоо өөрийн сод картандаа хуримтлуулах боломжтой.

Бонус оноо хэрхэн худалдаж авах вэ?
Жолооч та өөрт ойрхон Сод монгол группийн шатахуун түгээх станцад хандан картын дансаа цэнэглэх боломжтойгоос гадна www.sodcard.mn сайтаар болон гар утасны апп-аар өөрийн эрхээрээ нэвтэрч дансаа цэнэглэх боломжтой.

Бонус оноогоо бусдад шилжүүлж болох уу?
www.sodcard.mn сайтаар болон гар утасны апп-аар та хүлээн авах хэрэглэгчийн утасны дугаарыг оруулж шилжүүлэх үнийн дүнгээ оруулан ямар ч шимтгэлгүй шилжүүлэг хийх боломжтой.

СОД Карт аппликэйшн
APP

Гар утасны аппликэйшн

50 MNT

Хямдрал

3%

Хадгалах

СОД Карт аппликэйшн

Та энэхүү аппликэйшнээр машиныхаа шатахууны хэрэглээг хянах, урамшуулалт аянд хамрагдах, үнийн хямдралтай мэдээлэл авахаас гадна бонус төгрөгөөрөө худалдан авалт хийх боломжтой.

  • Зөвхөн Герман улсад үйлдвэрлэдэг
  • Алдарт автомашин, механизм үйлдвэрлэгчдийн анхны зөвшөөрөл
  • Бүтээгдэхүүний менежмент ба лаборатори
  • Үндсэн тос / нэмэлт ханган нийлүүлэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулах замаар чанарыг хадгалах
  • DIN EN ISO 9001: 2008 стандартын дагуу гэрчилгээжсэн
  • Өвөрмөц жор боловсруулалт
  • Түүхий эд, бүрэлдэхүүн хэсгүүдийн шаталсан хяналт
  • Орчин үеийн технологийн өндөр түвшний холих процесс
  • Бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналт, тест
  • Чанартай савлагаа

LUMIX нь “Obninskorgsintez” -ийн тосолгооны материалын зах зээлд тэргүүлэгч компанийг боловсруулж, үйлдвэрлэдэг. Тус компани нь үйлдвэрлэлийн өндөр соёлтой бөгөөд үүнийг олон тооны тохирлын гэрчилгээтэй болохыг баталж байна. “Обнинскоргинтез” -ийн зэвсэгт хамгийн орчин үеийн шинжилгээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дотор туршилтын зориулалттай 15 зогсоол байдаг бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн үе шат бүрт чанарын хатуу хяналтыг бий болгодог.

Сод сүлжээ дэлгүүр

Бид “СОД” сүлжээ дэлгүүрийг Сод Монголын шатахуун түгээх станцуудын дэргэд 2003 онд анхлан байгуулан аян замын хэрэглэгчидийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан бүрээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, харилцагч түншүүдээ эрхэмлэн хүндэлж, олон улсын нефьтийн бүтээгдэхүүний арилжааг дагасан жижиглэн худалдааны чиг хандлагыг эх орондоо нутагшуулахаар зорин салбартаа манлайлагч компани болох зорилготойгоор цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж байна.

“Сод сүлжээ” дэлгүүр нь одоогоор Улаанбаатар,  Дархан, Эрдэнэт хотууд болон  Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр гэсэн аймгуудад нийт 15  салбар дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 70 гаруй ажилтанууд  200 орчим харилцагчийн 3000 орчим бараа бүтээгдэхүүнийг авто замаар зорчигчидын хэрэгцээнд зам дагуу, бүх чиглэлд хэрэглэгчтэйгээ хамгийн ойр байрлалд, эрүүл ахуйн чанар стандартыг өндөр түвшинд баримтлан, цэвэр цэмцгэр орчин, найрсаг үйлчилгээтэйгээр 24 цагийн турш хэрэглэгчиддээ үйлчлэж байна.

Байршил

Бидний зорилго: Аян замын хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан бүрээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, нефьтийн бүтээгдэхүүний арилжааг дагасан жижиглэн худалдааны чиг хандлагыг бид тодорхойлно.

Тав тух

Өнөөгийн байдлаар 15 сүлжээ дэлгүүрээр үндэсний үйлдвэрлэгч, импортлогч 200 орчим харилцагчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна

Үйлчилгээ
  • 24 цагаар халуун цай, кофе, бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилнэ
  • Хөдөө орон нутгийн сүлжээгээрээ Малчин ХХК-тай хамтарч ажиллаж байна.
  • Хоорондоо дотоод сүлжээгээр холбогдсон тул үйлчлүүлэгч таны хэрэгцээт бараа аль чиглэлд хамгийн ойр байгаа талаар мэдээлэлээр хангана.
  • Машины бүх төрлийн тос тосолгооны материал худалдаа
  • Бүх үүрэн телефоны нэгжийг бүх цэгүүдэд зарж борлуулж байна.
  • Эрүүл ахуйн болон бусад чанар стандартыг чанд баримтласан

8 нэрээр бүх дэлгүүрүүд 24 цагаар үйлчилгээ үзүүлнэ

Бүх чиглэлд, хэрэглэгчиддээ ойр, зам дагуу байрлалтай

24 цагаар халуун цай, кофе, бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилнэ