Бидний үйл ажиллагааны чиглэл

 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төвтэй Сод Монгол Групп нь Монгол улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж, түгээдэг хамгийн том 3 аж ахуй нэгжийн нэг юм.  Амьдралын чанарыг сайжруулахын тулд бид дэлхий даяар олон төрлийн бизнесийн үйл ажиллагаанд оролцож, хамтран ажилладаг.

Нефтийн бүтээгдэхүүн

Арилжаа

Барилга

Ложистик

Аялал жуулчлал, зочид буудал

Энтертаймент

Мэдээллийн технологи

Үйлдвэрлэл

Уул уурхай

Хөдөө аж ахуй

Санхүү

Сод Монгол Групп

Толгой компани

“Сод Монгол Групп” ХХК нь 1999 онд газрын тосны бүтээгдэхүүний худалдааг бизнесийн үндсэн чиглэл болгон үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүн,  барилга байгууламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам, газар тариалан, IT технологи, уул уурхай, дизайн зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжсөн.

Цааш унших

Бид ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч аж ахуй нэгжүүд болох “Роснефть” НХН, “Газпром”, “ТНК-ВП”, “Урал-Ойл” зэрэг компанитай хамтран ажиллаж, чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн автобензин А-80, Аи-92, Аи-95, супер Аи-98, агаарын хөлгийн ТС-1 шатахуун, дизелийн түлш /өвөл, зун/, галлагааны зориулалттай М-100 мазут болон битум БНД-90/130 зэрэг нефтийн бүтээгдэхүүнүүдийг импортлон дотоодын зах зээлийн 15 хувийг дангаараа хангаж, энэ салбартаа тэргүүлэгч топ 3 аж ахуйн нэг болоод байна.

Манай компани нь нийгэм эдийн засгийн томоохон бүс нутаг болох Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймагт 60 гаруй шатахуун түгээх станц,  газрын тосны бүтээгдэхүүний  дөрвөн агуулах, нефть хангамжийн баазтай ба нийт ажиллагсдын 80 хувийг нефтийн мэргэжлийн их дээд сургууль, коллежийг төгссөн чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэн ажиллаж байна.

Мэргэ Ван

Нисэх онгоцны шатахуун нийлүүлэх үйлчилгээ

Мэргэ Ван ХХК нь 2009 онд Сод Монгол Групп болон ОХУ-ын “РН-Аэро” ХХК (“Роснефть” ОНХК-ийн охин компани) –ийн хооронд байгуулсан хамтарсан компани юм. Мэргэ Ван ХХК нь нисэх онгоцны буудалд агаарын хөлгийн далавчинд ТС-1 түлшээр цэнэглэдэг үйл ажиллагаа эрхэлдэг. Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглан манай мэргэшсэн,

Цааш унших

туршлагатай ажилчид тухайн нисэх онгоцны буудалд буусан авиа компаниудад 24 цагийн турш найдвартай үйлчилгээ үзүүлдэг. Мэргэ Ван ХХК нь 6000 тонн буюу 50 хоногийн онгоцны түлш агуулах хүчин чадалтай ба энэ нь Монгол улсын хамгийн том онгоцны түлшний нөөцтөй бааз юм. Мэргэ Ван ХХК нь 24 цагийн турш агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээг үзүүлдэг.

 

Манай компани Олон Улсын болон Иргэний Агаарын Тээврийн салбарт мөрдөгддөг хууль, журам, шаардлагыг бүрэн хангасан онгоцны түлш хадгалах бааз, лаборатор болон агаарын хөлгийг цэнэглэх тоног төхөөрөмж болон байгууламжийг ажиллуулдаг. Мэргэ Ван ХХК нь агаарын хөлгийн аюулгүй байдал, аюулгүй үйл ажиллагаа,  үр ашигтай байдал болон тогтвортой байдлыг хангах дэлхийн стандарт болох Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ын гишүүн байгууллага юм. Агаарын хөлгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, үр ашигтай байдал, тогтвортой байдлын шаарлагыг бүрэн хангасан олон улсын байгууллагын идэвхитэй гишүүнээр элсэж чанарын шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж, барилга байгууламж, мэргэшсэн ажилчид нь Мэргэ Ван компанийг агаарын тээврийн авиа компаниудын найдвартай түнш хэмээн баталж  байна.

Мэргэ Ван ХХК нь олон улсын нислэгийн аюулгүй байдал болон байгаль орчныг хамгаалахад шаардлагатай бүх шаардлагыг чанд мөрдөж ажилладаг нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн Газрын Үйлчилгээний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулдаг.

Интер Стандарт Нефт

Өндөр чанартай тос, тосолгооны бүтээгдэхүүн нийлүүлэх

“Интер стандарт нефть” ХХК нь АНУ-ын “Ashland”, Германы “Avista Oil GmBH”, БНСУ-ын  “Hanval Oil”, ОХУ-ын “Роснефть”, “Ekom” зэрэг компаниудаас өндөр чанарын тосолгооны материал импортоор оруулж ирж, олон улсын стандартад нийцсэн хадгалах байгууламж, үр ашигтай логистикийн системийг борлуулж байна.
.

Цааш унших

Бид Монгол Улсад бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэн явуулдаг бөгөөд “Эрдэнэт” , “Шивээ овоо” , “Багануур” болон “Зорчигч тээврийн нэгтгэл” зэрэг Монголын хамгийн том компани, аж ахуйн нэгжүүдэд тослох материалын нийлүүлэлт 100 хувь хийх хамтран ажилладаг болно.

Нью Тур

Инженер, барилга байгууламж ба үл хөдлөх хөрөнгийн удирдлага

“Сод Монгол групп” ХХК-ийн охин “Нью Тур” ХХК нь 1997 онд аялал жуулчлал, гадаад худалдаа, энтертайнмэнт чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд одоо хүрээгээ тэлж аялал жуулчлал зочид буудлаас гадна барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байна.

Цааш унших

Хорин жилийн түүхтэй компанийн хамт олон үйл ажиллагаагаа амжилттай өргөтгөж, Хөвсгөл, Элсэн тасархай, Хустай нуруу, Тэрэлж зэрэг байгалийн цогцолбор газарт жуулчны бааз байгуулан, жуулчдын очих дуртай Кабарет театр, Залуучууд чөлөөт цаг өнгөрөөх зоогийн газар, Пивбар, Дискотек гэх мэт томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагатай.

Нийслэлийн УБ хотын дээд зэрэглэлийн бүс болох төрийн тэргүүнд оршин суудаг Богд Хан уулын Бага тэнгэрийн аманд Өндөр зэрэглэлийн Олон улсын аялал жуулчлал, зочид буудлын төслийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартад нийцсэн цогцолбор байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү цогцолборын ажилд олон улсад алдартай дизайнер, зураг төслийн фирм, зөвлөх инжинерүүд ажиллаж, амжилттай үргэлжилсээр байгаа юм.

Нью Тур Сафарис

Кино, үзвэр үйлчилгээ

“Сод Монгол групп” ХХК-ийн 15 охин компанийн нэг “Нью тур сафарис” ХХК нь 2009 оноос хойш энтертаймент салбарт АНУ-ын алдарт кино студийн дэмжлэгтэйгээр кино гайхамшгийг мэдрүүлэх, кино театрын шилдэг орчныг бүрдүүлж, Монголын хүүхэд залуучуудын зочлон саатах дуртай хамгийн том энтертайнмент төв байгуулж чадсан юм.

Цааш унших

“Өргөө” кино театрын сүлжээ дөрвөн кино театр нь 100 хувь дижитал 3D дэлгэцээр тоноглогдсон, жилд 70 гаруй  дэлгэцийн уран бүтээлийг олон нийтэд хүргэдэг.

“Нью тур сафарис” ХХК нь 2014 оны IV сард Канадын IMAX корпорацитай хамтран Монгол Улсад IMAX кино театр байгуулах гэрээг амжилттай байгуулсан бөгөөд 2016 оны VII сарын 22-нд нээлтээ хийсэн юм. Хоёр дахь IMAX кино театрын барилгын ажлаа эхлүүлж,  2017 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Гайхамшгийг үргэлжлүүлэх ажил маань хөдөө орон нутагт хэрэгжиж, хүрээгээ тэлсээр байна. Дэлхийн стандартад нийцсэн Эрдэнэт-Өргөө кино театр 2017 оны VII сарын 23-нд нээлтээ хийлээ. Дархан-Уул аймагт 2018 оны I улиралд нээлтээ хийх Дархан-Өргөө кино театр нь нэгдүгээр зэрэглэлийнх гэдгийг дуулгахад таатай байна.

Мон Аналитик

Эрүүл мэнд, сувилалын үйлчилгээ

Мон-Аналитик ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар манай цахим хуудсанд зочилж байгаа  эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучууд, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн, цагийг зүй зохистой өнгөрөөх амралт, чөлөөт цаг, эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэх,
.

Цааш унших

Хамтран ажилладаг бизнесийн түншүүд, хөрөнгө оруулагчидтайгаа дэлхийн хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгож ажилчдынхаа амьдралын чанар, нийгмйин байр суурийг дээшлүүлэх нь манай компаний гол амжилт юм.

Бидний хүсэл зорилгыг дэмжиж, үнэтэй туршлагаасаа харамгүй хуваалцдаг зөвлөхүүд, хамтран ажилладаг түншүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Алхана Трейд

Газрын тос, нефтийн тээвэрлэлт, хадгалалт

“Алхана трейд” ХХК нь Газрын тосны барилга байгууламжийн барилга угсралт , нефтийн бүтээгдэхүүний импорт, худалдаа, агуулах бааз, ложистикийн үйлчилгээ эрхлэн явуулж буй шилдэг аж ахуй нэгжийн нэг юм.

.

Цааш унших

Манай компаний бизнесийн үндсэн чиглэл

  • ШТС-ын төлөвлөлт
  • Нефть агуулахын өргөтгөл, угсралт
  • ШТС-ын барилга байгууламжийн угсралт
  • Сав тоног төхөөрөмжийн шинэчлэл, технологийн угсралт
  • Хэмжих хэрэгсэл нийлүүлэлт,тохируулга, суурилуулалт
  • Шинэ технологи судалгаа, нэвтрүүлэлт, суурилуулалт
  • ШТС, сав тоног төхөөрөмжийн баталгаат засвар үйлчилгээ
  • Цахилгаан хангамж, угсралт, цахилгаан тоног төхөөрөмж суурилуулалт

Нефтийн салбартаа үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөж, техник технологийн шинэчлэлийг улам боловсронгуй болгож, олон улсын болон Монголын стандарт MNS 4628-98-ын ШТС-ын барилга, тоног төхөөрөмжид тавигдах ерөнхий болон байгаль орчныг хамгаалах заалтуудад бүрэн нийцүүлж барилга байгууламж угсралтын ажлыг гүйцэтгэснээр барилга угсралтын тэргүүлэх байгууллагуудын нэг болж чадсан юм.

Хүрээ Инвест

Борлуулалт, түгээлт, сүлжээ дэлгүүрүүд

Бид “СОД” сүлжээ дэлгүүрийг Сод Монголын шатахуун түгээх станцуудын дэргэд 2003 онд анхлан байгуулан аян замын хэрэглэгчидийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан бүрээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, харилцагч түншүүдээ эрхэмлэн хүндэлж, олон улсын нефьтийн бүтээгдэхүүний арилжааг дагасан жижиглэн худалдааны чиг хандлагыг эх орондоо нутагшуулахаар зорин салбартаа манлайлагч компани болох зорилготойгоор цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж байна.

Цааш унших

“Сод сүлжээ” дэлгүүр нь одоогоор Улаанбаатар,  Дархан, Эрдэнэт хотууд болон  Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр гэсэн аймгуудад нийт 15  салбар дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 70 гаруй ажилтанууд  200 орчим харилцагчийн 3000 орчим бараа бүтээгдэхүүнийг авто замаар зорчигчидын хэрэгцээнд зам дагуу, бүх чиглэлд хэрэглэгчтэйгээ хамгийн ойр байрлалд, эрүүл ахуйн чанар стандартыг өндөр түвшинд баримтлан, цэвэр цэмцгэр орчин, найрсаг үйлчилгээтэйгээр 24 цагийн турш хэрэглэгчиддээ үйлчлэж байна.