УРИА

Илүү холыг хамтдаа туулъя!

АЛСЫН ХАРАА

Бид байгаль орчинд ээлтэй, хүний хөгжлийг дэмжсэн, хэрэглэгч, харилцагчидаа дээдэлсэн Монгол улсдаа тэргүүлэгч компани болж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллана.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид дэлхийн дэвшилтэд хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн ажил үйлчилгээг харилцагч, хэрэглэгчиддээ түргэн шуурхай хүргэж, чанартай, аюулгүй үйл ажиллагааг эрхэмлэн нийгмийн өмнө хариуцлагатайгаар Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад оршино.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • > Харилцагч, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн
  • > Үйл ажиллагааны ёс зүй ба хариуцлага
  • > Бүтээгдэхүүний чанар, стандарт
  • > Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал
  • > Ажилтнуудын ур чадвар, мэдлэг
  • > Нийгмийн хариуцлага
  • > Дэвшилтэт технологи, инноваци

Сод Монгол Групп ХХК нь 1999 онд манай компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, түгээх чиглэлээр байгуулагдсан. Түүнээс хойш тус компани нь худалдаа, барилга, логистик, аялал жуулчлалын зочид буудал, энтертэйнмент, мэдээллийн технологи, үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, санхүү зэрэг төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын томоохон компаниудын нэг болон өргөжжээ.

Худалдааны танхимаас гаргадаг ‘ТОП-100’ аж ахуйн нэгжээр тогтмол дээгүүр эрэмбэлэгддэг ба Forbes Mongolia-ийн   шилдэг 20 компанид багтсан.  Манай компани нийт 2500 ажилчинтай.

‘Роснефть’, ‘Газпром’, ‘ТНК-ВП’ ‘Урал Ойл’ зэрэг Оросын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан түншлэлийн хүрээнд бид бензин (A-80, Ai-92, Ai-95, супер Ai-98) зэрэг чанартай бүтээгдэхүүнийг импортолдог. Бид онгоцны шатахуун (ТС-1), дизель түлш (өвөл, зун), шатах тос (Mazut M 100), битум (BHD 90/130), тосолгооны материал, тос зэргийг дотоодын зах зээлд нийлүүлж байна . Үүний үр дүнд Сод Монгол Групп ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний бизнесийн гурван том аж ахуйн нэгжийн нэг болжээ.

Манай компани нь Улаанбаатар, Дархан-Уул, Чойр, Сайншанд, Дорнод зэрэг томоохон эдийн засгийн төвүүдийг холбосон өргөн сүлжээг хамарсан 100 гаруй шатахуун түгээх станц, зургаан агуулах сав, нийлүүлэх байгууламжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна

+100

Шатахуун түгээх станц

+1500

Сэтгэл ханамжтай ажилчид

6

Нефть бааз

+45

Бүтээгдэхүүн & үйлчилгээ

Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

“Сод Монгол Групп” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй та бүхэнд талархал илэрхийлж, энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улс маань эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд орох түүхэн боломж бидний өмнө байна. Энэхүү боломжийг бодит ажил болгох нь хүн бүрийн хичээл зүтгэл, ялангуяа үндэсний компаниудын үйл ажиллагаа, уйгагүй хүч хөдөлмөр үр өгөөжөө өгнө гэдэгт бид бүхэн итгэлтэй байж, хичээн ажиллаж буйг та бүхэн мэднэ.

Манай хамт олон 1999 онд байгуулагдан, Монгол Улсад хамгийн чанартай бензин болон бүх төрлийн моторын тос тосолгооны материалыг түгээхдээ өндөр нарийвчлалтай орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон шатахуун түгээх станц, нефть бааз байгуулан гараагаа эхэлж байлаа.

“Сод Монгол групп” ХХК нь одоо Орхон, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь, Хөвсгөл аймагуудад салбаруудаа нээж, газрын тос, гадаад худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, энтертайнмэнт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 охин компани, 6 хамтарсан компанитай, 1800 гаруй ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй Монгол улсын топ аж ахуйн нэгжээр 18 жил дарааллан тэргүүлсэн амжилттай ажиллаж байна.

Бид дэлхийн стандартад нийцсэн, чанарын өндөр түвшинг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх, бизнесийн түншүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллаж тэдгээрийн эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, тэдний эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Бидний амжилтын гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадвартай хамт олон юм.

Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэж, илүү сайхан ирээдүй бүтээхийн төлөө гар нийлэн тэмүүлж буй та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ц. АНАНДБАЗАР,
“Сод Монгол Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч

Мэдлэг, туршлагаа бусдын сайн сайхны төлөө зориулах нь бидний гол зорилтуудын нэг бөгөөд ингэхдээ технологийн дэвшилд суурилсан чанартай, цаг үеэ олсон үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Бидний амжилтын түлхүүр бол Та, бидний байнгын үйлчлүүлэгчид юм. Монгол Улсын улсын төсөв, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Татварын ерөнхий газар, хот болон дүүргийн удирдлага зэрэг байгууллагуудаас үнэлж, өргөмжлөл, шагнал хүртэж байсан.

2002

Сүхбаатар дүүргийн Шилдэг татвар төлөгч байгууллага өргөмжлөл

2003

Монгол Улсын Шилдэг найдвартай татвар төлөгч өргөмжлөл

2005

Найдвартай татвар төлөгч гэрчилгээ

2006

СХД-ийн МАХН-н хорооноос “Нийгмийн бодлого зорилт, шинэчлэлийг тууштай дэмжин шат шатны сонгуулийн сонгуулийн. Ажиллагааг санхүүжүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэнд нь талархал илэрхийлэн хүндэт`` өргөмжлөл 2001-2006 онд 6 жил дараалан “Үндэсний ТОП-100`` компаниар 2006 онд “Шилдэг технологи КПОҮ НОҮ нэвтрүүлэгч байгууллага`` өргөмжлөл

2007

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2007 оны ТОП-ЮО аж ахуйн нэгж өргөмжлөл

2016

Шилдэг бренд 2016 (IMAX)

2017

Нью Тур Сафарис ХХК Шилдэг аж, ахуй нэгж өргөмжлөл

“Сод Монгол групп” ХХК нь 1999 онд бизнесийн үндсэн чиглэл болох газрын тосны бүтээгдэхүүний худалдаа чиглэлээр үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам, газар тариалан, IT технологи, уул уурхай, дизайн зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжжээ.
.

1999

“Нью Тур” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар нефтийн бүтээгдэхүүн, тос тосолгооны материалын импорт, борлуулалтын бизнес эрхэлхээр “Сод Монгол групп” ХХК-ийг  байгуулав.

1999 - 2000

Сод Монгол Групп ХХК-ийн үйл ажиллагаагаа шатахууны бөөний худалдаагаар эхэллээ.

2001

Монголын нефтийн салбарт шинэлэг, шилдэг технологи нэвтрүүлсэн анхны компани боллоо. Өөрийн анхны ШТС, нэг цэгийн авто үйлчилгээний төвийг байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

2001 - 2005

ШТС-ийнхаа тоог 15 хүргэж, хөдөө орон нутагт салбар төвүүдээ нээн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

2004

Нийслэлийн Баянгол дүүрэгт өөрийн Нефть баазтай болж тогтвортой, найдвартай байдлаа улам баталгаажууллаа.

2008

Хэрэглэгчдийн худалдан авах үйлчилгээг хөнгөвчилж, өдөр тутмын шатахууны зардалд бодитой хэмнэлтийг бий болгосон IC картыг Монголд анх удаа нэвтрүүллээ.

2009

Гайхамшиг үргэлжилсээр уриатай орчин үеийн техник технологийн дэвшлийн гайхамшиг болсон  Өргөө кино театр шинэ өнгө тэрхтэйгөөр үүдээ нээлээ.

2011

Оюутны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Өргөө 2 кино театрын мультиплексийг 2011 онд Улаанбаатар хотын төвд 3 дэлгэцээр нээлээ

2016

Дэлхийн хөгжлийг Монголд нутагшуулж, дуу дүрсний гайхамшгийг мэдрүүлэгч IMAX танхимыг Монголд анх удаа нээлээ.